Х.Булгантуяа: Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн ялгаатай байдлыг тэгшитгэнэ
Үйл явдал
/
2023-05-18
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа төрийн албан хаагчдын цалингийн асуудлын талаар мэдээлэл өглөө 

 

Тэрээр  "Төрийн байгууллагын албан хаагчдын цалин хоорондоо маш их ялгаатай. Тиймээс ажлаасаа гарах, зарим салбар хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн.Төсвийн тодотгол хийхдээ нэн түрүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн ялгаатай байдлыг тэгшитгэх байр суурийг баримталж байна. Тооцоо судалгаагаа нэгтгэж байна, тэдний цалинг нэмнэ.Цаашид төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог сайжруулахгүй бол Монгол Улсын 225,000 төрийн албан хаагчаас гадна төрийн өмчит компанийн 75,000 албан хаагч, нийт 300,000 буюу нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 26% нь төртэй холбоотойгоор ажил эрхэлж байна.Төрийн нийтлэг үйлчилгээ дотроо эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын албан хаагчдын цалинг нэмнэ" хэмээлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.