ЕБС-ийн болон багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлж эхэллээ
Үйл явдал
/
2023-05-18
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Эхний жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарын 43 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдсан юм.

Хоёр дахь удаагийн үнэлгээ 05 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилнэ. Төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30077 багш хамрагдаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг

-Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн

-Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн

-Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн, сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг.

Багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг

-Багш өөрөө

- Хамт олон

-Суралцагч

-  Эцэг эх, асран хамгаалагч

-  Заах аргын нэгдлийн ахлагч

-Нийгмийн ажилтан

- Сургалтын менежер, Захирал үнэлнэ.

Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 6 шалгуур 9 үзүүлэлтээр үнэлдэг. Энэ хүрээнд

-Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт

-Суралцагчийн хөгжил, хамгаалал

-Багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа

-Сургалтын орчин бүрдүүлэлт

-Удирдлагын манлайлал, менежмент, Сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тус тус нийт 100 оноогоор үнэлнэ.

Харин сургалтын байгууллагын гүйцэтгэлийг

  -Суралцагч

  -Эцэг эх, асран хамгаалагч

 - Хамт олон

  -Орон нутгийн боловсролын газар, хэлтэс

  Сургуулийн үнэлгээний багийн оролцоотойгоор үнэлнэ.

Багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эрэмбэлэх боломжгүй юм. Тиймээс

-Нийслэл

-Аймгийн төв

-Сум-багийн төв гэсэн 3 байршлаар эрэмбэ үүсгэж судлагдахуун болгосноор индексийн 6 түвшинд хуваан тооцож 10-25 хувийн урамшуулал олгоно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.22.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.