Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн мөнгөний талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяад шаардлага хүргүүлнэ
Үйл явдал
/
2023-05-18

Галлериа Улаанбаатарын байранд 

09:00-10:30 цагт Монголын Банкны холбоо, арилжааны банкууд, Монголбанк хамтран өнгөрсөн онд байгуулсан "Тэрбум мод сан"-гийн 2022-2023 оны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан төслүүдийг танилцуулж батламж гардуулна. 

Төрийн ордонд

09:00 цагт "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулган-II" болж байна. 

11:00 цагт Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тодруулсныг өргөмжлөх үйл ажиллагаа болно.

15:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

ХААИС-ийн байранд 

09:00-13:00 цагт "Барагшуны судалгаа ба орчин үеийн хэрэглээ” эрдэм шинжилгээ онол, үйлдвэрлэлийн бага хурал болж байна.  

Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд

10:00 цагт "Цайны ертөнц" үзэсгэлэн гарч, Хятадын соёл, аялал жуулчлалын өдөрлөг болно.

"Чингис хаан" музейд

11:00-15:30 цагт "Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө" олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол болно.

Хэвлэлийн хүрээлэнд

12:00 цагт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй "Тахь ресурс ХХК" нутгийн иргэдийн эсэргүүцэлд хариу тайлбар мэдээлэл өгнө.

ХНХЯ-ны үүдэнд

13:30 цагт Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн мөнгөний талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяад шаардлага хүргүүлнэ.

Улаанбаатар зочид буудлын Их танхимд

13:30 цагт "Scholarship Road-2023" зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.35.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.