БНХАУ-ын талаас манай улсаар дамжин гуравдагч орон руу гарах гэж байсан иргэдийг саатуулжээ
Үйл явдал
/
2023-05-19
Тавдугаар сард илэрсэн хилийн зөрчлүүдийн талаар ХХЕГ мэдээлэв.

Зөрчлүүдийг дурдвал, Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр тавдугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын талаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын дөрвөн иргэн манай улсаар дамжин гуравдагч оронд гарах зорилгоор улсын хилээр нэвтрэх зөрчлийг илрүүлэн саатуулжээ. Тус иргэдийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн тавдугаар сарын 11-ний өдөр Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын нэг иргэн төөрч Оросын Холбооны Улсын тал руу улсын хил нэвтэрснийг хүлээн авч, хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.17.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.