Ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
Үйл явдал
/
2023-05-19
Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, нийт нутгаар эрс сэрүүсэж, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 0 +5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15 +20 градус, Халх голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +11 +16 градус, бусад нутгаар +5 +10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +5 +7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун  хойноос  секундэд 7-12 метр,  зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. +5 +7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +3 +5 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -2 градус дулаан, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.28.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.