Цасан шуурганд төөрсөн зургаан иргэнийг эсэн мэнд олжээ
Үйл явдал
/
2023-05-20
Малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон 27 иргэнээс зургааг нь эсэн мэнд олжээ

Тодруулбал, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян, Халзан сумдад 26, нийт 27 хүн малдаа явж байгаад төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлагыг аймгийнхаа Онцгой байдлын газруудад ирүүлсэн.

Дуудлагын дагуу эрэн хайх, аврах бүлгүүд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:00 цагийн байдлаар зургаан хүнийг эсэн мэнд олсон байна. Цаг агаарын нөхцөл байдал хүнд, үзэгдэх орчин маш хязгаарлагдмал байгаа нь эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад хүндрэл учруулж байна.

Түүнчлэн 17:30 цагийн байдлаар Дорнод аймгийн Хэрлэн суманд амины орон сууцны нэг байшингийн дээвэр, Сүхбаатар аймагт долоон байшин, нэг цэцэрлэгийн дээвэр хууларч, Түмэнцогт сум дахь холбооны цамхгийн антен унасан гэсэн мэдээлэл ирүүлсэн гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.