Амралтын өдрүүдэд дараах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Үйл явдал
/
2023-05-20
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч тавдугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалттай холбоотойгоор Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө зэрэг зарим гудамж, замуудад түр хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ.

Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.198.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.