ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол орны биологийн олон янз байдал”-ыг хэлэлцэнэ
Үйл явдал
/
2023-05-22

09.30 цагт: “Чингис” зочид буудалд: “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” үндэсний анхдугаар чуулган болно. Утас: 8904-4874, 8911-9482.

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

10.00 цагт: ШУТИС-д: Тус сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд-2023” техник-технологийн улсын олимпиадын хаалт болно.

12.30-17.30 цагт: “Туушин” зочид буудалд: “Олон улсын биологийн олон янз байдал”-ын өдөрт “Монгол орны биологийн олон янз байдал” хурлыг БОАЖЯ-наас зохион байгуулна.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Монголын анхны хөрөг гэрэл зургийн "Тэнгэрийн заадас" номын нээлт, үзэсгэлэнгийн талаар зохиогч Ж.Буд-Эрдэнэ, гэрэл зурагчин Ө.Баттайван зохиолч Г.Аким, хөгжмийн зохиолч Б.Долгион нар мэдээлэл хийнэ.

12.40 цагт: МУИС-д: Кэмбрижийн их сургуулийн судлаач доктор Элизабет Фокс "Монголын махны тухай антропологийн судалгаа" сэдвээр лекц уншина.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.88.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.