Гамшигт үзэгдэл үүссэн сумдын иргэдэд дэмжлэг үзүүллээ
Үйл явдал
/
2023-05-23
Хэнтий, Сүхбаатар аймагт хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас малчид тээвэрчид болон орон нутгийн иргэдэд хүндрэл бэрхшээл үүсэж, зам даваа хаагдах, гэрэл цахилгаан тасрах, зарим нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам талбай нурсан асуудал үүссэн билээ. Үүнтэй холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Зэвсэгт хүчний зарим ангийн алба хаагчид сайн дураараа малчид, орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдэд хүн хүчний тусламж дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малын эмч дэслэгч Б.Баттуяагаар ахлуулсан 5 цэргийн алба хаагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчдад мэргэжлийн тусламж үзүүлэхийн сацуу нурсан малын хороог босгож, ойролцоох зам давааг нь нээж өгчээ.
Мөн Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн талбайн инженер, ахмад Б.Болорчулуунаар ахлуулсан 10 гаруй хүний бүрэлдэхүүний бүлэг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хүчтэй цасан шуурганы улмаас нурсан барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг засаж янзлан орон нутагтаа дэмжлэг үзүүлсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.