БЗД-ийн 23-р хороонд монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв нээгдлээ
Үйл явдал
/
2023-05-23
Монгол улсын Төрийн тэргүүн, БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн дарга асан Лосолын Лааганы нэрэмжит "Монгол өв соёл, Хүүхэд хөгжлийн төв" Баянзүрх дүүргийн 23-р хороонд нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргээс сонгогдсон дүүрэг, нийслэлийн төлөөлөгч, удирдлагууд оролцлоо. Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ
"Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудаа Монгол хүн болгон төлөвшүүлэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, бичиг, соёл, түүхээ өвлүүлэх ажилд сэтгэл гарган зүтгэж буй "лосолын Лаагал сан"-гийн хамт олонд талархал илэрхийлж амжилт хүссэн юм.
Монгол өв соёл, Хүүхэд хөгжлийн төв нь хүндэтгэлийн, оюун ухааны, соёл урлагийн, амралтын гээд нийт 5 өргөөтэй. Улиастай голын ойролцоо байрлаж буй учраас хүүхэд залуус гэр бүл, найз нөхөд, анги хамт олноороо цэвэр агаарт гэр барихаас эхлээд арвай тээрэмдэх, дээс томох, ноос савах, өвс бухалдах, бугуйл хаяхыг сурж, танин мэдэж, нүүдэлчийн ард түмний өв соёлоор аялах боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.