Гурвансайхан нисэх буудалд “ХААН ШОНХОР 2023” дадлага сургуулилт боллоо
Үйл явдал
/
2023-05-23
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрэм” болон “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн дарга бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар нарын баталсан хамтарсан удирдамжийн дагуу Өмнөговь аймаг дахь "Гурвансайхан" нисэх буудалд Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бэлэн байдлыг хангах “Хаан Шонхор-2023” хэсэгчилсэн дадлага сургуулилтыг 05-р сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Аймгийн Засаг дарга бөгөөд Терроризмтой тэмцэх зөвлөлийн орон нутаг дахь Салбар зөвлөлийн дарга Р.Сэддорж болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга нар алба хаагчид уг сургуулилтад оролцлоо.
Байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажилтан, алба хаагчдыг сурган дадлагажуулах бэлэн байдлыг хангах, агаарын хөлгийг тэсрэх бодисоор заналхийлэх, Агаарын хөлгийг булаан эзлэх үйлдэл, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас тавьдаг шаардлагыг биелүүлэх дадлага сургуулийг хийсэн юм.
Тус арга хэмжээний ажиглагчаар ТТЗ-ийн ажлын алба болон орон нутгийн нисэх буудлын төлөөллүүд оролцлоо
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.