Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2023-05-23
Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Төлөөлөгчид энэ сарын 16-20-ны өдрүүдэд ажиллах бөгөөд аймгийн Засаг дарга, төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцлоо.
Мөн Цагдаагийн газрын үйл ажиллагаа болон түр хамгаалах байртай танилцан, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийж, мэдээлэл, зөвлөгөө, өгч ажиллав.
Түүнчлэн төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдэд хүний эрх, хөдөлмөрийн харилцаа, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх арга зүйг олгох сургалтыг зохион байгуулж, хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.