Сураггүй алга болсон иргэнийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээс олжээ
Үйл явдал
/
2023-05-24
Сураггүй алга болсон 51 настай эмэгтэйг БНХАУ-ын нутаг дэвсгэрээс олжээ

Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр иргэн "Т"-ээс "Миний дүү 51 настай эмэгтэй "Т" оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тухайн иргэнийг эрэн сурвалжлах ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зохион байгуулсан аж.

Улмаар иргэн "Т" нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Монгол Улс болон БНХАУ хооронд байгуулсан санамж бичгүүдийн хүрээнд эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж, эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.71.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.