БЗД-ийн Замын цагдаагийн хэлтэст гурван ширхэг цахилгаан дугуйг гардууллаа
Үйл явдал
/
2023-05-24
Баянзүрх дүүргийн хэмжээнд бүртгэгдэж буй авто ослын дуудлага, мэдээллийн 75 гаруй хувь нь өглөө, орой ажил, сургууль тарах буюу замын түгжрэлийн оргил ачааллын үед байдаг.
Тиймээс Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дэмжлэг үзүүлж цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх, замын хөдөлгөөний ачаалал, зохиомол түгжрэл үүсэхээс сэргийлэх үүднээс зам тээврийн ослын дуудлагад ажиллах алба хаагчид гурван ширхэг цахилгаан дугуй /SUR-RON/ гардуулан өглөө. Ингэснээс зөрчил дуудлагыг хурдан шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.
Цахилгаан дугуйг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт болон алба хаагч нарт гардуулав.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.