ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн албаны ерөнхий шалгалт эхэлнэ
Үйл явдал
/
2023-05-24

09:00 цагт: Төрийн ордны Их танхимд: "Монголын мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөн” болно. Утас: 8811-0629, 8911-9482.

08.30-15.00 цагт. “Корпорэйт конвеншн” төвд: “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ-2023” үндэсний чуулган болно. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн Г.Дамдинням нар оролцоно.

09.00 цагт: УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана.

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх тайлбайд 5-р сарын 26, 27-нд зохион байгуулах “BU Airshow” өдөрлөгийн талаар зохион байгуулагчдаас мэдээлэл хийнэ.

-Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд эхэлнэ.

14.00 цагт: “Мишээл экспо”-д: Дүрслэх урлагийн “Art Fair-2023 Ulaanbaatar” үзэсгэлэн нээгдэнэ. 

14:00-17:00 цагт: МҮХАҮТ-ын Их танхимд: Монголын Маркетингийн холбооноос “Маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөгөөр бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Утас: 9975-2511.

15.00 цагт: ШУА-д: “Эрдэмтдийн үг” цувралаар “Үр тарианы ургац, чанарыг нэмэгдүүлэх физик-технологийн хэрэглээ, ач холбогдол, үр дүн” сэдвээр ХААИС-ийн доктор Р.Бүүвэйбаатар лекц уншина. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.163.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.