Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зөвлөх үйлчилгээний тендерийн урилга
Үйл явдал
/
2022-04-06

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

  1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь 2023 онд Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд: 

  №   Зөвлөх үйлчилгээний нэр   Товч танилцуулга, зорилго   Хэрэгжүүлэх хугацаа
1 Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд авах зөвлөх үйлчилгээ Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд  хүчин төгөлдөр үйлчилж буй бусад хууль тогтоомжийн хүрээнд давхардал, хийдэл, зөрчлийн талаарх судалгааг хийж, хуулийн   хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийн саналыг боловсруулж үр нөлөө, үнэлгээ, зардлын тооцоог хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллагын саналыг авч эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.   14 хоног
2 Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд төсөлд авах зөвлөх үйлчилгээ Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд бусад хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлох судалгаа хийх, хэрэгжилттэй холбоотой хүндрэл, бэрхшээлийг тодорхойлох, хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийн саналыг боловсруулж үр нөлөө, үнэлгээ, зардлын тооцоог хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллагын саналыг авч эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.   60 хоног

3. Тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар мэдээллийг авч, мэдүүлгээ цахим системээр ирүүлнэ.

4. Чадварын мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14, 15, 16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан эсэхийг нотлох ба дараах мэдээллийг нэмэлтээр ирүүлнэ. Үүнд:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн лавлагааг тендер зарласан өдрөөс хойш /www.tender.gov.mn-цахим системээс авна/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөртэй эсэх тодорхойлолт /www.tender.gov.mn-цахим системээс авна/;
  • Аж ахуйн нэгж, байгууллага тухайн судалгааны чиглэлээр ажилласан туршлагын талаарх мэдээлэл /сүүлийн 5 жилийн байдлаар/;
  • Тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн боловсон хүчний чадвар, туршлагыг илтгэсэн мэдээлэл;
  • Тухайн судалгааны ажлыг гүйцэтгэх судалгааны арга зүйн танилцуулга.

5. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт тодруулгыг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цаг хүртэл 51-260222 дугаарын утаснаас лавлаж болох бөгөөд чадварын мэдүүлгийг 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагийн дотор www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.85.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.