Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалтад оролцохыг урьж байна
Үйл явдал
/
2022-04-07

Канадын Хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт “PDAC 2022” /PDAC-Prospectors and Developers Association of Canada/ 2022 оны 06 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд биечлэн, 28-29-ний өдрүүдэд онлайн хэлбэрээр Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдана.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран тус улсын ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын техник, тоног төхөөрөмж, технологи үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг монголын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй холбож, хамтран ажиллах боломжийг нээх чиглэлээр ажиллаж байна.

Иймд Канад Улсаас худалдан авах, нэвтрүүлэх сонирхолтой техник, тоног төхөөрөмж, технологийн талаарх мэдээлэл, тус арга хэмжээнд оролцох хүсэлтээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст ( утас: 324379) 2022 оны 04 дүгээр сарын 11-ний дотор ирүүлнэ үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.249.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.