Ч.Хүрэлбаатар: Эдийн засаг өсөж цар тахлын өмнөх үеийн нөхцөл байдалд гурван салбараас бусад нь хүрээд байна
Үйл явдал
/
2023-05-25
Засгийн газрын хуралдаанаас гарсан мэдээлэл, шийдвэрүүдийг танилцууллаа.
Монгол Улсын 2023 оны эдийн засгийн байдал 7,6 хувиар өссөн гэсэн мэдээллийг хүргэж байсан бол ҮСХ-ноос мэдээлснээр 7,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гадаад валютын нөөц 3,8 тэрбум доллар буюу тогтвортой, өсөлттэй дүнтэй байна. Эдийн засаг өсөж цар тахлын өмнөх үеийн нөхцөл байдалд гурван салбараас бусад нь хүрээд байна.

Тодруулбал уул уурхай, тээвэр, барилгын салбарт хараахан хүрээгүй байна. Эдийн засаг 7,9 өсөлттэй байгаа ч өвөлжилт амаргүй, малын зүй бус хорогдол их, шинэ төлийн тоо бага байгаагаас шалтгаалж Хөдөө аж ахуйн салбар уналттай байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа 15 төслийг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангахыг Засгийн газраас үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.172.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.