Монголын 3х3-ын шигшээ баг ДАШТ-д оролцохоор Австрийг зорилоо
Үйл явдал
/
2023-05-26
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Австрийн нийслэл Вена хотыг зорилоо

ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглох бөгөөд дэлхийн 3х3 сагсан бөмбөгийн хамгийн шилдгүүд чуулж байна. Монголын эрэгтэй шигшээ багийн хувьд Нидерландын шигшээ багийн толгойлж буй D хэсэгт Швейцар, Япон, Унгарын шигшээ багуудтай учраа таарсан. Харин эмэгтэй шигшээ багийн хувьд АНУ-ын толгойлж буй C хэсэгт Канад, Унгар, Чехийн шигшээ багуудтай тоглоно.

Монголын багуудын хуваарь:

  • 2023.05.30. 17:25 цаг. Монгол - Унгар. Эмэгтэй
  • 2023.05.30. 19:25 цаг. Чех - Монгол. Эмэгтэй
  • 2023.05.31. 18:00 цаг. Монгол - Унгар. Эрэгтэй
  • 2023.05.31. 20:00 цаг. Нидерланд - Монгол. Эрэгтэй
  • 2023.06.01. 17:00 цаг. Монгол - АНУ. Эмэгтэй
  • 2023.06.01. 19:00 цаг. Канад - Монгол. Эмэгтэй
  • 2023.06.02. 20:00 цаг. Монгол - Швейцар. Эрэгтэй
  • 2023.06.02. 21:25 цаг. Япон - Монгол. Эрэгтэй

Хэсэг тус бүрээс нийт гурван хасагдах шатанд тоглоно.

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. Ариунболдын Ананд
  2. Даваасамбуугийн Дэлгэрням
  3. Онолбаатарын Энхбаатар
  4. Цогтын Отгонжаргал

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. Бат-Эрдэнийн Ариунцэцэг
  2. Мөнхсайханы Цэрэнлхам
  3. Онолбаатарын Хулан
  4. Өлзийбатын Индра
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.