Эмэгтэйчүүдийн биеийн өөх шатаах чадамж өдөрт 50 килокалориас хэтэрдэггүй
Үйл явдал
/
2023-05-26
Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, биеийн онцлог, амьдралын хэв маягийн талаар сонирхолтой мэдээлэл, тоо баримтуудыг хүргэж байна.
  • Манай гарагийн 200 гаруй улс орны дийлэнхэд нь эмэгтэйчүүд, эрчүүдээс урт насалж байгааг эрдэмтэд тогтоожээ.
  • Эмэгтэйчүүдийн биеийн өөх шатаах чадамж эрчүүдийнхээс хавьгүй удаан буюу ойролцоогоор өдөрт 50 килокалориас хэтэрдэггүй. Энэ нь яг ижилхэн жинтэй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн адилхан дасгал хөдөлгөөн зэрэг хийж эхэллээ гэхэд эрэгтэй нь илүү хурдан турах боломжтой гэсэн үг.
  • Эмэгтэй хүн эрчүүдээс хоёр дахин илүү нүдээ цавчдаг.
  • Эмэгтэйчүүд эрчүүдээс нэг зүйлээрээ маш том давуу талтай. Тэр бол эмэгтэй хүн баруун, зүүн тархиа хоёуланг нь зэрэг ажиллуулж чаддаг явдал. Харин эрчүүдэд ийм чадвар байхгүй.
  • Эмэгтэйчүүдийн үнэрлэх чадвар эрчүүдийнхээс хавьгүй илүү хөгжсөний зэрэгцээ тэд чихэрлэг амтыг эрчүүдээс хоёр дахин бага хугацаанд хоромхон зуурын дотор мэдэрч, таашаал авч чаддаг. Гэхдээ үүний эсрэг таагүй мэдээ гэвэл эмэгтэй хүн өвдөлтийг мэдрэхдээ эрэгтэй хүнээс илүү эмзэг. Хэр баргийн эр хүний тоохооргүй өвдөлтийг эмэгтэйчүүд илүү хүчтэй мэдэрдэг.
  • Эрчүүд уурласан, сэтгэл тавгүй үедээ хоол идэх хүсэл огт төрдөггүй бол эмэгтэйчүүд эсрэгээрээ илүү их идэх хүсэлтэй болдог. 
  • Америк эрдэмтэд олон зуун эмэгтэй, эрэгтэй хүн дээр судалгаа явуулсны эцэст дэлхийн эмэгтэйчүүдийн дөнгөж есөн хувь нь өөрийгөө үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй гэж боддогийг тогтоожээ. Эсрэгээрээ эрчүүдийн дийлэнх нь зүс царай, бие бялдраасаа шалтгаалахгүйгээр өөрийгөө “Би дажгүй эр хүн шүү” хэмээн бодож явдаг аж. Ялангуяа эрчүүд таалагдсан эмэгтэйтэйгээ танилцахаар явж очих үедээ өөртөө дэндүү итгэлтэй болсон байдаг гэнэ.
  • Орчин үеийн эмэгтэйчүүд ойр зуур гарын доор хэрэглэдэг эд зүйлсийн жагсаалтыг Японы сониуч эрдэмтэд сонирхон судалж үзжээ. Ингээд үзтэл орчин цагийн амьдралын боломжтой, өөртөө анхаарал тавьдаг эмэгтэй 443 төрлийн эд зүйлсийг их, бага хэмжээгээр хэрэглэдэг ажээ. Үүнд мэдээж туфль, даашинз, будаг шунхнаас эхсүүлээд эрчүүд бидний санаанд оромгүй, зарим нь бүр харж ч байгаагүй олон эд зүйлс багтдаг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.50.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.