Халхын Цогт хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэжээ
Үйл явдал
/
2023-05-26

Франц улсын нийслэл Парис хотноо энэ оны 05 сард хуралдсан ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн жагсаалтад бүртгэсэн.

Энэхүү жагсаалтад Монгол улсаас Халхын Цогт хунтайжийн хадны бичээс өв багтсан байна. Эрдэмтэн, судлаачид Цогт хунтайжийн хадны бичээсийг Чин гүрнээс өмнөх үеийн буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн 17 дугаар зууны Монголын хосгүй бүтээлд тооцдог билээ. Уг бичээс нь Лигдэн хутагт хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг харуулсан түүхэн бүтээл билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.