Номын соёлт ертөнц" ТББ-аас зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ өдгөө 33 дахь удаагаа болж байна
Үйл явдал
/
2023-05-27
Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой Үндэсний номын баяр өнөөдөр төв талбайд эхэллээ. Номын баяр гурван өдөр үргэлжилнэ. "Номын соёлт ертөнц" ТББ-аас зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ өдгөө 33 дахь удаагаа болж байна. Уг баярыг улс даяар зохион байгуулж, 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцоод байна.
“Илүү их уншъя” уриан дор болж буй Үндэсний номын баяраар олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, номын фенүүдийн уулзалт, “Номын баяр – бидний аялал” автобустай аялал, асуулт хариултын тэмцээн, орон нутагт ном хандивлах аян, яруу найргийн уншлага болно. Түүнчлэн номын баярын судалгаанд оролцож, “Онцлох номууд”, “Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 номын жагсаалт”, “Зүрхээ уншуулаарай” зэрэг хөтчөөс мэдээлэл авч, Номын хавчуурганы үзэсгэлэнг үзэх боломжтой.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.122.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.