Нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-29

Улаанбаатар хотод 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиад амжилттай болж өнгөрлөө. Тус олимпиадад Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртэж 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртсэн амжилтаа баталлаа.  БНХАУ, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33.5 оноог мөн БНХАУ-ын сурагч авлаа.  

Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр 24 дэх удаагийн олимпиадыг зохион байгуулах орноор Малайз улсыг нэрлэж шилжин явах тугийг хүлээлгэж өгөв.  23 дахь удаагаа зохион байгуулж буй тус олимпиадын дүн гарч, шагнал гардуулах ёслол өнөөдөр болж байна. 

Тус олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангасан байна. Мөн

  • Тайвань 5 алт, 2 мөнгө
  • Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл
  • Израиль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзол хангажээ. 

Олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн. Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн билээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.250.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.