“Инженер, техникийн ажилтнуудын ур чадварын тэмцээн 2023” амжилттай зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2023-05-30
Мэргэшсэн инженерүүдийн ур чадварыг сорьсон “ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН 2023” амжилттай зохион байгуулагдлаа.
Олон суваг дамжуулагчдын холбоо санаачлан Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтран салбарын инженер, техникийн ажилтнуудын ур чадвар, авъяас билиг, оюун ухааныг сорьсон онол, практик хосолсон тэмцээн 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд холбооны гишүүн байгууллагууд болох Юнивишн, ДДэш, Эн Би Си, Шинэ Сансар, Мобинет, Монголсат нетворкс, Скаймедиа корпораци ХХК-ийн мэргэшсэн инженерүүд 2 хэсэгт хуваагдаж, 4 төрлөөр өрсөлдсөн байна. 
Энэхүү тэмцээн нь инженерүүдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэшсэн инженерүүдийн ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойн дээр өрсөлдөөнтэй, мэдлэг мэдээлэл өгсөн, практик сургалт болсноороо илүү ач холбогдолтой.
Тэмцээний тэргүүн байрт ДДэш, удаах байрт Юнивишн, гуравдугаар байрт Шинэ Сансар компаниудын инженерийн баг бусдыгаа хошуучлан амжилтаараа тэргүүллээ. Цаашид холбооны зүгээс энэхүү тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар тогтлоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.