МАН-ын бүлэг ЦАЛИН, тэтгэвэр, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НЭМЭХЭЭР тохирчээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-31

МАН-ын бүлгийн хуралдаж байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн тоог 126 –аас бууруулахгүй байх дээр хатуу байр суурь илэрхийлж байгаа бол иргэдээс зэмлэл хүртсэн гишүүд, гишүүдийн тоог 99 байх нь зүйтэй гэсэн саналыг ч хэлжээ.

 Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгийг нэмэх чиглэлээр сайд нар танилцуулга хийж байна.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр “Сая гишүүд тойрогтоо ажилласан. Нэг хэсэг нь сумдаар нэлээд ажилласан бол зарим нь төлөвлөсөн уулзалт хийсэн байна. Гишүүдийн тооны талаар маргааш бүлгийн хурлаар хэлэлцэж албан ёсны шийдвэр гаргана. Ерөнхийдөө 126 их байгааг иргэд хэлж байна. Дээр нь Боловсролын зээлийн сантай холбоотой бухимдал нэмэгдсэн байна. Тиймээс маргааш бүлэг дээр нэлээд сайн ярилцана. Бүлгээр ярьсны дараа УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөнө. Хэрвээ 126 гэдэг тоон дээр санал нэгдэхгүй бол ахиад тоо гаргаад чуулганаар хэлэлцэж болно. Бид энэ долоо хоногтоо энэ асуудлыг багтаачих юмсан гэдэг бодолтой байна. Гишүүдийн ярьж буй ерөнхий зүйлийг харахад 126-г дэмжихгүй байгаа гэж ярьж байна” гэх мэдээллийг бидэнд өгсөн.

Тиймээс МАН-ын бүлэг уг асуудлыг нухацтай ярьж  намуудтай зөвшилцсөний үндсэн дээр үдээс хойш Байнгын хорооны хурлаар оруулахаар бэлтгэж байна. Энэ дагуу өнөөдөр намууд тоон дээрээ тогтож, маргааш ҮХӨ-ийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг шууруулах төлөвтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.84.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.