ДАШТ: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр 17:25 цагаас эхний тоглолтоо хийнэ
Үйл явдал
/
2023-05-31

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн долоо дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Австри улсын Вена хотын Ратхаусплатц цэнгэлдэхэд тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 4-нд болж байна. 

Тус ДАШТ нь эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багууд болон эрэгтэй тохолтын төрлөөр зохион байгуулагдана. 

Манай улсын эрэгтэй шигшээ баг Нидерланд, Швейцар, Япон, Унгар улсын шигшээ багтай D хэсэгт хуваарилагдсан. Маргааш эхний тоглолтоо Унгарын шигшээ багийн эсрэг Улаанбаатарын цагаар 18:00 үед, хоёр дахь тоглолтоо Швейцарын шигшээтэй 20:00 цагаас тоглоно.

Харин эмэгтэй шигшээ баг АНУ, Чех, Унгар, Канад улсын шигшээ багтай С хэсэгт хуваарилагдсан. Өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо 17:25 цагаас Унгарын шигшээ багийн эсрэг хийнэ. Үргэлжлүүлээд 19:25 цагаас Чех улсын шигшээ багтай хоёр дахь тоглолтоо хийнэ. 

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар нэрлэгдсэн бол эмэгтэй шигшээ багт Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтсан байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.82.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.