Ц.Элбэгдорж Сөүлд ажиллах үеэрээ БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзжээ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-01

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өмнөд Солонгос улсад ажиллаж байхдаа тус улсын Төрийн тэргүүн  болон Гадаад хэргийн сайдтай  ажил хэргийн уулзалт зохион байгуулж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа дэлхийн ардчилал, хүний эрх, эрх чөлөөний талаар ярилцсан байна.

Сөүл хотноо  "The Elders" байгууллагын удирдагчид чуулж,  энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзжээ. "The Elders" нь энх тайван, шударга ёс, хүний эрхийн төлөө хамтран ажилладаг дэлхийн бие даасан удирдагчдын байгууллага юм.  Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун, Ирландын ерөнхийлөгч асан Мэри Робинсон, Норвегийн ерөнхий сайд асан Гро Харлем Брундтланд, Чилийн ерөнхийлөгч асан Рикардо Лагос, Мексикийн ерөнхийлөгч асан Эрнесто Зедилло нарын дэлхийн улс орнуудын удирдагч оролцсон байна. Юн Сук Ёл энэ уулзалтын үеэр тогтвортой энх тайвны төлөөх эрх чөлөөний ач холбогдлыг онцлохдоо "Ямар ч тохиолдолд эрх чөлөө байхгүй бол амар амгаланг хадгалах боломжгүй. Ард түмнийхээ төлөө эрх чөлөөг хүндэтгэдэг улс бусад орны эрх чөлөөг хүндэтгэж чадна. Өмнөд Солонгос улс эрх чөлөө, хууль дээдлэх ёс, олон улсын хэм хэмжээнд тулгуурласан дипломат харилцаагаа өргөжүүлнэ. Улс орон бүр үндсэрхэг үзлийн эсрэг интернационализмыг баримтлах шаардлагатай" болохыг дурджээ. Энэхүү чуулга уулзалтыг дэлхийн хэвлэлүүд онцлон мэдээлж буй юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.204.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.