Д.Амарбаясгалан: Монгол улсын эдийн засаг 7,9 хувиар өсөж АЗИ ТИВДЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-01

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцуллаа. Энэ үеэр "2023 оны улсын төсөвт тодотгол хийх төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.  2022 оны намар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болж, гадаад өрийн дарамт тулгамдсан. Иймд валютын нөөц нэмэгдүүлэх, экспортын биет бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Үр дүнд нь 2023 оны нэгдүгээр улирлын төсвийн орлого даван биелсэн.  Эхний дөрвөн сард эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт бий болж байгаа гэх үр дүн гарсан. Мөн үүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол бодитой бий болсон" гэлээ.

Иймд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн халамжийн хэсэгт багтаж буй иргэдэд өгөх дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх боломжтой болсон хэмээн тэрбээр мөн хэллээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.15.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.