СУРВАЛЖИЛГА: Монгол улсад жилд 4300 хүн тамхины улмаас ҮҮДЭН НАС БАРДАГ гэвэл та итгэх үү?
Үйл явдал
/
2023-06-01
Дэлхий дээр тамхинаас үүдэн жилд 8 сая гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. энэ нь 8 секунд тутам нэг хүн янжуур тамхинаас үүдэн нас бардаг гэсэн үг бөгөөд 10 үхэл тутмын нэг нь мөн янжуураас үүддэг. Харин манай улсад тамхинаас шалтгаалсан зүрх судасны өвчин, хорт хавдраар жилд 2500 гаруй хүн амиа алддаг гэсэн тооцоолол байдаг. Тэгвэл бид энэ  “Тамхины хор уршиг болон болон сөрөг нөлөө” зэрэг эрсдэлийг таниулах үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ

Тамхины тахлын эсрэг тэмцэхийн тулд дэмб-ын гишүүн улс орнууд 2003 онд тамхины хяналтын суурь конвенцийг баталсан. Одоогоор 181 улс орон болон 1 бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (европын холбоо) энэхүү олон улсын гэрээг соёрхон батлаад байна.

Монгол улсад жилд 4300 хүн тамхины улмаас нас бардаг

 2019 оны байдлаар монгол улсын 15-69 насны насанд хүрэгчдийн 24.2 хувь нь тамхи татдаг гэх судалгааг дэмб мэдээлж байна. үүнээс 43.7 хувь нь эрэгтэйчүүд, 5 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн 13-15 насны сурагчдын 14 хувь нь аль нэг төрлийн тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байгаагийн, 21 хувь нь хөвгүүд, 6.9 хувь нь охид байна. монгол улсад жилд 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг ажээ. Эдгээрийн 72 хувь нь 70-аас доош насны хүмүүс цаг бусаар, эрт нас барж байна. тамхины шалтгаант нас баралтын 12 орчим хувь нь дам тамхидалтын улмаас нас барж байна. Тамхины хэрэглээ нь жилд 143.3 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн зардлыг монгол улсад учруулдаг. Дэлхийн дахинаа тамхи жил бүр 8 сая гаруй хүний аминд хүрдэг. үүний 7 сая гаруй нь тамхины шууд хэрэглээнээс үүдэлтэй бөгөөд 1.2 сая орчим нь тамхи татдаггүй хүмүүс дам тамхидалтад өртсөний улмаас нас барж байна. Дэлхий даяар хорт хавдраар нас баралтын 25 хувийг тамхины шалтгаант нас баралт эзэлж байна. никотин, тамхин бүтээгдэхүүн хэрэглэх нь хорт хавдар, зүрх судас, уушгины өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Жилд 8 сая гаруй хүн "тамхи"-наас шалтгаалан нас бардаг

Дэлхий дээр тамхинаас үүдэн жилд 8 сая гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. энэ нь 8 секунд тутам нэг хүн янжуур тамхинаас үүдэн нас бардаг гэсэн үг бөгөөд 10 үхэл тутмын нэг нь мөн янжуураас үүддэг байна. Харин манай улсад тамхинаас шалтгаалсан зүрх судасны өвчин, хорт хавдраар жилд 2500 гаруй хүн амиа алддаг аж. өдөрт 1-9 тамхи татдаг хүн тамхи татдаггүй хүнээс хорт хавдар тусах нөхцөл нь 4 дахин их байдаг. Тамхи нь дан ганц, зүрх судас, хорт хавдрын үндэс биш. Харин бүх өвчний суурь юм. манай улсын насанд хүрэгчдийн 24,2 хувь нь тамхи татдаг байна. энэ нь маш өндөр үзүүлэлт бөгөөд өдөр бүр 750,000 насанд хүрэгч тамхи хэрэглэдэг гэсэн үг юм. Харин эдгээр хүмүүсийн 49 хувь нь эрэгтэйчүүд бол 5 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна.Мөн судалгаагаар тамхи татах нь эмэгтэй хүний бие организмд эрчүүдийнхээс илүү их хор хөнөөлтэй байдаг аж. тамхичин эмэгтэйн бие организмд хөгшрөлтийн үйл явц илүү хурдтай явагддаг бөгөөд төрөлтийн хувьд ч ямар нэг байдлаар хүндрэл дагуулах эрсдэл дагалдаж байдаг байна.

Жилд 625 тэрбум төгрөгийн зардал тамхинаас шалтгаалан гардаг

Монгол улс тамхинаас үүдэлтэй эдийн засгийн өндөр хохирол амсаж байгаа ба жил бүр 625 тэрбус төгрөгийн зардал гарч байна. Тамхинаас үүдэлтэй өвчлөлтэй холбоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал, бүтээмжтэй холбоотой шууд болон шууд бус зардал үүнд багтдаг.

Янжуур тамхины иш 766 сая тонн хог болж үлддэг

Өдөр бүр 23 тэрбум ширхэг тамхи дэлхий даяар борлуулагддаг. энэ нь 1 минут тутамд 16 сая ширхэг юм 1 секунд тутамд 266,000 ширхэг гэсэн үг юм. Харин 766 сая тонн янжуур тамхины иш буюу үлдэгдэл хог дэлхий дээр үлддэг байна. Цуглуулсан нийт хог хаягдлын гуравны нэгээс илүү буюу ойролцоогоор 38 хувийг тамхи бүрдүүлдэг. тамхиа гудамжинд хаях нь маш түгээмэл бөгөөд тамхи татдаг хүмүүсийн 75 хувь нь энэхүү үйлдлийг хийж байна.

Янжуур тамхины утаанд 7537 төрлийн хорт бодис агуулагддаг

Янжуур тамхины утаанд угаарын хий, хүнцэл, метан, бохь гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 3537 төрлийн химийн элементүүд байдаг. янжуур тамхийг хэрэглэхдээ 850 орчим хэмд шатааж хэрэглэдэг байна.

Тамхины хор уршгийн талаар УНТЭ-ийн Уушги харшлын төвийн эрхлэгч Б.Одончимэг: Хүн тамхийг татсанаар никотин гэх бодисонд хамааралтай болгодог. үүнээс гарахын тулд хамгийн эхлээд бие, сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. хүн тамхинаас гаръя гэж чин сэтгэлээсээ бодохгүй л бол гарахгүй. Ингээд сэтгэлзүйгээ бэлдсэний дараа түүнээс зайлсхийх хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө нийлж тамхи  татдаг бол тэднээс зай барих хэрэгтэй. түүнчлэн өөрийгөө сатааруулах зүйлийг олох хэрэгтэй. спортоор хичээллэх хэрэгтэй, хэрвээ тамхи татах гээд байвал таны халаасанд чихэр байх хэрэгтэй. Мөн ус уух, явган алхах, ууланд алхах гэх зэрэг өөрийгөө сатааруулах зүйлсийг хийж байж л тамхинаас гарна. хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг. тухайлбал эм уудаг, наалт наадаг, гарах гэж байна гээд зөөлрүүлдэг хамгийн гол нь сэтгэл зүйгээ сайн бэлдэх хэрэгтэй. Тамхийг гэнэт хаяснаар таны бие махбодид хор нөлөө учрахгүй. Маш олон жил тамхи татсан хүн тамхинаас харахад  5-6 жилийн дараа эрүүл уушгитай болно гэсэн тоон үзүүлэлт байдаг. Тамхийг хаяснаас хойш нэг өдрийн дотор цусны эргэлт, цусанд өгөх хүчилтөрөгчийн хэмжээ, тархины цусан хангамжийн хэмжээ сайжирна. Тийм учраас тамхинаас аль болох татгалзаж, хэрэглэхгүй байх хэрэгтэй.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.41.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.