"БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023" нээлттэй өдөрлөгт 6000 гаруй иргэд оролцож байна
Г.Золбаяр
Үйл явдал
/
2023-06-05
Төр хувийн хэвшлийн хамтарсан "БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023" нээлттэй өдөрлөгт 6000 гаруй иргэд оролцож байна

Эко дүүргийн "БАЯЛАГ БҮТЭЭГЧ" иргэн, ААН байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, сурталчилах зорилготой төр, хувийн хэвшлийн хамтарсан "БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023" нээлттэй өдөрлөг "Мөсөн өргөө-Steppe arrena" гадна талбайд зохион байгуулагдаж байна

Төр нь хувийн хэвшлээ дэмжих замаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх үйл явц юм. Энэ үйл явцыг хурдасгах, хамтын ажиллагааг өргөтгөх, бодит дэмжлэг үзүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага нэг дор цугларч үзэсгэлэн худалдаа нээлттэй өдөрлөг хийж иргэнд ойр түргэн шуурхай төрийн үйлчилгээг үзүүлэх, инновац шингэсэн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг нийтэд таниулан сурталчлах өдөр зохион байгуулагдаж байна. 

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД: 

  • Ажил идэвхтэй хайгчдад иргэдэд зориулж нээлттэй ажлын байр
  • Баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин үзэсгэлэн худалдаа
  • төрийн нэг цонхны үйлчилгээ
  • Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ
  • Урлагийн тоглолт
  • Хүүхэд залуучуудад чиглэсэн хөгжөөнт уралдаан, тэмцээн, номын худалдаа урлагийн тоглолт задгай талбайн арга хэмжээ зэрэг төр хувийн хэвшлийн хамтарсан олон талт арга хэмжээг зохион байгуулагдана. 

Төр, хувийн хэвшлийн хамтарсан "БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023" нээлттэй өдөрлөгт урьж байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.131.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.