Л.ХАЛТАР сайдыг НЭР ДЭВШИХЭЭР очвол ХОВДЧУУД ДЭМЖИХ ҮҮ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-06

Ховдчууд Л.ХАЛТАР сайдыг сонгох уу, Л.Халтар сайд Ховдчуудаас санал авч гишүүн болж чадах уу гэдэг асуулт тулгарчээ!! Төмөр замд л ажиллаж байсан болохоос биш төрсөн нутагтаа, аймагтаа ирж байгаагүй түүнийг Ховдынхон дэмжих үү! Ирэх 2024 оны сонгууль хольмог тогтолцоогоор зохион байгуулагдах нь нэгэнт тодорхой болсон. Одоо хэн нь хаанаас нэр дэвших нь удахгүй тодорхой болно. Хамгийн эхний мэдэгдэж буйгаар Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай Баянхонгор аймгийн МАН-аас нэр дэвших бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг аавынхаа нутаг Дундговиос хүч үзэхээр бэлтгэлээ базааш буй.

Олон ястны өлгий Ховд аймгаас МАН-ын нарийн бичгийн дарга Б.Батнайрамдал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайхан, Сангийн дэд сайд Санжаагийн Мөнгөнчимэг, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Аймгийн Засаг дарга Э.Болормаа нар өрсөлдөхөөр байгаа бол аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга асан Б.Дүгэржав нар ч санаатай байгаагаа илэрхийлсэнээр тус аймгийн МАН-д багагүй маргаан дэгдээд байгаа аж.

Эдгээрээс онцгой анхаарал татаж буй нэг эрхэм бол Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Лувсангийн Халтар юм!! Л.Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Төмөр замын салбарт 27 жил ажиллаж байгаа мэргэжлийн хүн юм. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа түүнийг Зам тээвэр, хөгжлийн дэд сайдаар томилсон байдаг. 2020 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Зам тээврийн хөгжлийн яамны сайд, 2022 оны 08 дугаар сарын 31-нд буцаад дэд сайдын албан тушаалд шилжсэн нэгэн.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт худалдааны баазад ачигчаас орлогч дарга хүртэл дэвшин ажиллаж байсан түүхтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.