Баатархайрхан уулыг тайх тахилгын ёслол боллоо
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-06-06

Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 44 дүгээр тогтоолоор Баатархайрхан уулыг тайх тахилгын ёслолын журмыг баталж, 2011 онд Баатархайрхан уулыг тайх тахилгын ёслол болж байсан түүхтэй.

 Тус ёслолыг Жаргалант сумын ЗДТГ-ын санаачилгаар УИХ-ын гишүүн Ширнэнбандийн Адьшаагийн дэмжлэгтэйгээр 12 жилийн дараа буюу өнөөдөр /2023.05.29/ зохион байгуулагдлаа.

Баатархайрхан уулыг тайх тахилгын ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди урилгаар оролцлоо. 

Энэ тахилга ёслол нь уул усны эздээ уламжлан ирсэн ёс заншлын дагуу урин залж цэнгүүлсэн, улс Монгол, ус нутгийнхаа ард иргэдийн хишиг буяныг зузаалж, хүсэл ерөөлийг тэгшитгэсэн эргэх 4 цагийн улирлыг сайхан байхыг хүсэмжилсэн эд 5-аар тариа будаа элбэг дэлбэг, эрдэнэт мал сүрэг, энх мэнд үржсэн, Хүн ард маань өвчин зовлон, хэрүүл тэмцэлгүй, барцадгүй мэнд байхыг хүсэмжилсэн өргөн дэлгэр агуулгатай билээ.

Хур бороо цагтаа бууж хувьтай бүхэн цэцэглэн хөгжих болтугай.

 

 

ш

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.211.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.