Өмнөговь аймгийн хүүхдийн паркийг сэргээн засварлах ажилд иргэд сайн дураараа оролцлоо
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-06-06
Өмнөговь аймгийн Хүүхдийн паркийг энэ жилээс аймаг мэдэлдээ авч, сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна.
Аймгийн Засаг дарга, Хүүхдийн паркийн ажлын явцтай танилцаж, аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал гэдгийг онцгойлон анхаарууллаа.
 
2023 оны 4-р сараас эхлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Чинбатад аймгийн Засаг дарга үүрэг өгснөөр паркийн сэргэлтийн ажлыг зохион байгуулж, хүүхэд багачуудын төлөө, тэдний эрхэлж тоглох, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх нөр их ажилд 40-өөд байгууллагын 400 гаруй хүн сайн дураараа гар бие оролцон өнөөдрийн байдлаар 4000 гаруй мод ургамал шинээр тариалсан байна.
Мөн үзмэр, тоглоомуудыг сэргээн будах, засварлах ажлууд хийгдсэн бөгөөд цаашид шинэ тоглоомууд суурилуулах юм.
Гол онцлог нь усан санг орчин үеийн шийдэл бүхий ус нэвчихгүй технологи ашиглаж шинэчилсэн зэрэг богино хугацаанд хүн хүч хөдөлмөр шаардсан олон ажлууд хийгдсэн байна.
Ирэх жилүүдэд технологийн дэвшил ашиглаж усан дээрх гэрлийн шоу хийх, үйл ажиллагааг тогтмолжуулах, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, паркийн нэр, бэлэг тэмдгийг брэнд болгох, хүүхдүүдийн танин мэдэхүй, байгаль экологийн мэдлэгийг дээшлүүлэх, жуулчдыг татах... зэрэг төлөвлөсөн ажлууд их байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.