Монголчуудын сонин содон нэрс
Үйл явдал
/
2023-06-06

Монголд 40 мянга орчим нэр бий. Үүний дундаас өвөрмөц содон нэрс 1000 гаруй байдаг байна.

Эрхтний нэртэй хүмүүс ; Бөөр, Хамар, Алагнүдэн, Магнайдүүрэн, Тавхай, Умай

Хоол ундны нэртэй ; Алагшавай, Идэш, Ундаа, Боовхүү, Будаа, Төмс

Үйл үг орсон нэртэй ; Энэхайчив, Байв, БольӨгүүлбэрийн шинжтэй  ; Майгарав, Хүндөргүүл, Дүүдагуул, Отгонбиз, Хэнмэдэхэв, Бийрлээ

Овог нэр нь хоёулаа содон нэртэнгүүд ; Бүргэд овогтой Шувууны Болжмор, Хужаагийн Оросоо, Хөнгөнцагааны Нимгэнцагаан , Төмөрцоожын Гантүлхүүр, Хэнбэгийн Нэргүй

Хамгийн урт нэртэй ; Яаралтай түргэн тусламжийн төв 103-т нягтлан хийдэг Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар гэнэ.Зөвхөн Монгол үг орсон урт нэртэнгүүд ; Монголэхорнынэгөнлөө, Очирбаянмөнхдоржсүрэнжав, Уулынягаанцэцэг, Уламундрахтуяа, Найманзууннандинцэцэг, Энхтөгөлдөрбаясгалан

Богино нэртэнгүүд ; Аз, Оч, Од, Үр, Иш, ЯаӨвчнөөс орохоос сэргийлж өгсөн нэр ; Хүнбиш, Хэнчбиш, Оргодол, Энэбиш гэх мэт байдаг юм байна. Түүнчлэн Бурвабадринбадмаахорол,  Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, гэсэн онцгой урт нэртэнгүүд гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Галтогоо, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.