Х.БУЛГАНТУЯА сайд цагдаа нарын цалинг 200 ТӨГРӨГӨӨР НЭМЖ, нэг сая болгож ТЭГШИГТГЭНЭ гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-07

Монгол улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэхээ танилцууллаа. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 999 мянга 800 төгрөгийн цалин авдаг учраас НЭГ САЯ ТӨГРӨГ болгож нэмэгдүүлнэ гэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Энэ удаагийн төсвийн тодотголын 1.8 их наяд төгрөгийн тал нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулагдана. Ингэснээр 225 мянган төрийн албан хаагчдын 217 мянгынх нь цалин нэмэгдэх юм” гэлээ.

"Иргэдтэй хамгийн их тулж ажилладаг албан хаагчдын цалинг нэмэхэд Засгийн газраас анхаарсан. Соёл урлаг, биеийн тамир, спортын салбарынхны үндсэн цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг болгож нэмнэ. Үүн дээр салбарын онцлог, ажилласан жил, орон нутагт ажиллаж байгаа гэх зэрэг нэмэгдлүүд тооцогдоно. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 565 мянган төгрөг байгааг долоодугаар сарын нэгнээс 750 мянган төгрөг болгох юм. Төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалинг тэгшитгэх замаар 1 сая төгрөгт хүргэнэ. Түүнчлэн төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмэхээр болж байна" гэлээ.

Тодруулбал, төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, соёл урлаг, биеийн тамир, спортын 2.6 мянга, төрийн захиргааны 23.0 мянга, төрийн тусгай 35.0 мянга, төрийн мэргэжлийн үйлчилгээний 93.2 мянга, төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, төрийн улс төрийн 3.8 мянга, нийт 213 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэх аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.182.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.