Монголбанкны Г.Дөлгөөн, Төрийн банкны Ө.Гантөр нар АРХИДАЛТ, АВЛИГЫН ХЭРЭГТ холбоотой юу...!?
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-09

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн болон Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр нартай холбоотой, АРХИДАЛТ, АВЛИГЫН АСУУДЛЫГ салбарынхан нь илчилж шүгэл үлээсэн тухай НЭР БҮХИЙ ХЭВЛЭЛҮҮД БИЧИЖ БАЙНА.

Тухайлбал Г.Дөлгөөн, Ө.Гантөр нар Төрийн банкны нэр бүхий томоохон зээлдэгч нарыг өрөөндөө дуудаж биечлэн уулздаг, уулзаж тохиролцсоны дараа зээлийг нь шийддэг, улмаар АВЛИГА АВДАГ БАЙСАН БАЙЖ МАГАДГҮЙ талаар “shugeluleegch.mn” сайтад дурджээ.

Дээрх нийтлэлд дурдсанаар тэдний энэ хоршилд гол нөлөө үзүүлэгч нь Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан байдаг гэв.

Тэрчлэн үзүүлэлт муутай арилжааны банкны холбогдох албан тушаалтнууд ч Г.Дөлгөөн, Ө.Гантөр нараар ажлаа бүтээлгэдэг цухас дурджээ. Хачирхалтай нь одоо Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй нэр бүхий улстөрчийн хүү Г.Дөлгөөн  нь Төрийн банкны гүйцэтгэх захирал, одоогийн гүйцэтгэх захирал Ө.Гантөр нь дэд захирлаар ажиллаж байсан. Одоо ч Г.Дөлгөөн арилжааны банкуудыг бодлогоор “баздаг” учраас дээрх мэдээлэл баттай байж ч болох талтай юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.36.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.