Д.Тогтохсүрэн: Улстөр дэхь эмэгтэйчүүдийн квот 30 ХУВЬ БАЙХАД хангалттай! Энэ бол МАШ ТОМ БОЛОМЖ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-09

Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байна. Уг хуульд улстөрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдийн 40 хувийн квотыг баримтална гэсэн заалтыг МАН-ын гишүүд унагаж, сөрөг санал өгч буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс  байр суурийг тодруулахад “Улстөрийн намууд эмэгтэйчүүддээ 30 хувийн квот олгох байгаа нь хангалттай. Энэ бол МАШ ТОМ БОЛОМЖ! 40 хувийн боломж олгоё гэхээр хоёр том нам бол чадна, бусад жижиг намуудад тийм хэмжээний хүний нөөц байхгүй.  76 гишүүнтэй парламентын сонгуульд 20 хувийн квоттой байгаа. 126 гишүүнтэй болоход 30 бол хангалттай тоо” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.181.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.