Ойн газар нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээн авлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-10
БОАЖЯ, Ойн газар, “Рио Тинто Монгол ХХК”, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой” төслөөр энэ онд хийх ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудад тоног, төхөөрөмжийн дэмжлэг болгон үүргийн шүршигч багаж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Монгол орны ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай микробиологийн аргаар агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж ашиглан 2023 онд 185.0 мянган га талбайд тэмцэх ажлыг явуулна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэгч мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг болгон Итали улсад үйлдвэрлэсэн “CIFARELLI” брэндийн үүргийн шүршигч багаж 120 ширхгийг хүлээлгэн өгөх арга хэмжээ ЗГХА Ойн газарт зохион байгуулагдлаа.
 
Энэхүү үүргийн шүршигч багаж нь биологийн бэлдмэлийг хэт бага эзлэхүүнтэй дусал үүсгэн тоосруулдаг орчин үеийн шилдэг технологи бүхий өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж юм.  Монгол орны ойн санг ойн хөнөөлт шавжаас хамгаалах, тархалт, голомтыг тогтоох, тэмцлийн ажлын үр дүнг тооцох судалгаанд ашиглагдах Өрөөсгөл хүр эрвээхэйд /Lymantria dispar L/ зориулсан феромонт урхийг мэргэжлийн байгууллагуудад мөн хүлээлгэн өглөө. Эрүүл ой төслийг хамтран хэрэгжүүлж буй “Рио Тинто” компанийн хамт олонд талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлье. ”Эрүүл ой” төслийн хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх олон улсад практик туршлагаар батлагдсан шилдэг арга, техник технологийг нэвтрүүлэн ашиглана. Олон улсын мэргэжлийн баг хиймэл оюун ухаанд суурилсан EarthRanger программыг хөнөөлт шавжийн тэмцлийн ажлын үр дүнг нэмэгдүүлж, тогтвортой менежментийг хэрэгжүүлэх зорилгоор хөгжүүлж байгаа ба шинэлэг илүү үр дүнтэй биобэлдмэл, арга зүйг боловсруулан хэрэглээнд нэвтрүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.186.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.