Татвар төлөгчдийн МӨНГИЙГ ТАЛ ТИЙШ НЬ цацсан Н.Мөнхзул даргад ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-11

Соёлын яамны харьяанд Соёл урлагийн газар гэж нэг сүржин нэртэй ч “ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГЛОДОГ” байгууллага байна. Татвар төлөгчдийн мөнгийг тал бүр тийш нь ямар ч хяналтгүй, үр дүнгүй зарцуулдаг нэг жишээ нь Ардын хувьсгалын 100 жилийн ойд хүрээнд хийгдсэн нэг дуунд 100 сая төгрөг олгосон явдал. Энэ байгууллагыг Ч.Номин сайдын “гарын хүн” Н.Мөнхзул гэгч удирддаг.

Энэ мэтээр төсвийн хөрөнгийг ҮРГҮЙ ЗАРЦУУЛЖ БАЙНА. Тухайлбал 2023 оны 3-р сард зохиогдсон “МӨНГӨН МОД” арга хэмжээний ЁСЛОЛД зориулж 120 сая төгрөг, жүжигчдэд олгох шагналд 44 сая төгрөгийг тус тус олгосон байна. Гэвч урлаг хөгжсөнгүй. Харин ч ажилчид нь АЖИЛ хаялт зарлаж, ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ байна.

Өнгөрсөн 05 дугаар сарын 17-нд “СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” арга хэмжээнд 50 сая төгрөг зарцуулсан боловч харасалтай нь СОЁЛ СЭРГЭСЭНГҮЙ! Харин ч тааз нь цуурч, тайз нь цөмөрсөн, хүйтэн театрууд бий болов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.24.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.