МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар огцрохгүй бол тус телевизийн ажилчид ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
Үйл явдал
/
2023-06-10

МҮОНРТ дээр өнөөдөр ямар асуудал үсээд байгаа талаар мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ. Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх хурал болсон. Энэ хэлэлцүүлэх хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг халсан процесс нь хууль бус шийдвэр байна. Үүнийг нягталж өгөөч гэсэн уран бүтээлчдийн гарын үсэгтэй бичиг дээр ажлын хэсэг гарч ажиллаад гаргасан дүгнэлт байсан. Энэхүү дүгнэлт нь өөрөө 05 сарын 26-нд үндэсний зөвлөлийн шийдвэр гарч 11р тогтоол гарч А.Бүрэнбаатар захирлыг ажлаа үнэхээр хангалтгүй ажиллаж байна гэж үзэж ажлаас нь огцруулсан шийдвэр, тогтоол гарсан. Энэ тогтоолыг эсэргүүцэж буюу 26-ны шөнө гарсан тогтоолыг эсэргүүцэж 26-нд нэг, 27-нд нэг, 28-нд нэг, 29-нд нэг нийт 4 удаа Үндэсний зөвлөлийн хяналтын зөвлөлд бичиг ирсэн байсан. Энэ бичиг энэ нийт хамт олноос гэсэн нэг бичиг, ахмадын зөвлөлөөс гэсэн нэг бичиг, Үндэсний зөвлөлийг огцруулъя гэсэн нэг бичиг, Сүүлийн бичгийн гарын үсэг зурсан хуудаснууд нь олдохгүй байна гээд өгөөгүй. Өөрөөр хэлбэл надад 3 удаагийн гарын үсэг зурсан хувилбарыг өгсөн гэсэн үг. Энэ бичиг дээр ажилласан ажлын хэсэг МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг  огцруулсан энэ үйл ажиллагаа бол 156 хүний гарын үсгийг нягталж шалгаагүй, хууль бус байна.  Гэсэн шийдвэр гаргасан. Үндэсний зөвлөл тэр шийдвэрийг авч хэлэлцээд шөнийн 3 цагийн үед А.Бүрэнбаатар захирлыг ажилд нь эргүүлэн томиллоо. Өнөөдрийн энэ хурлыг 9 цагт болно гэж бид дотоод грүпп дээрээ мэдээлсэн байсан. Гэтэл энэ хурал болохоос 20 минутын өмнө А.Бүрэнбаатар захирал дотоод грүүпт лайв хийж орж ирээд за  та нарын цалинг 250 мянгаас 450 мянган төгрөгөөр нэмэх боллоо гэсэн мэдэгдэл хийсэн. Гэтэл энэ телевизэд 600 уран бүтээлчийг ийм хэмжээний мөнгөөр нэмэгдүүлэх үндсэн боломж бололцоо байсан бол өнөөдрийг хүртэл уран бүтээлчдийг дардагт нь тултал, бидний цалинг нэм гэж тэмцэх шаардлага байгаагүй. Тэгээхээр энэ их хэмжээний мөнгө А.Бүрэнбаатарт байсан байна. Эсхүл хаа нэгэн газраас олсон, энэ уур амьсгалыг эргүүлэх гэсэн санаатай үйл ажиллагаа байна гэж бодохоос өөр арга байхгүй. Үр дагаврыг хоёр өнцгөөс харж байна. Нэмлээ гэсэн шийдвэр уран бүтээлчдэд сайн, яагаад гэвэл ерөнхий захирал нэмнэ гэсэн шийдвэр гаргасан учраас дараа нь ямар ч захирал ирээд үүнийг үргэлжлүүлээд авч явах байх гэж бодож байна. Хоёрт энэ шийдвэрийг яагаад үндэсний зөвлөлийн хурлын дараа, шөнө 4 хүртэл хуралдсан хурлын дараа өөрөө зугтааж алга болчих хоорондоо өөрийгөө дахин захирал болно гэж мэдэж байсан учраас тушаалаа төлөвлөөд сууж байсан байна гэж хардах үндэслэл байна гэж бодож байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.130.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.