Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.НУРБОЛАТ хуурамч ДИПЛОМТАЙ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ тогтооджээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-14

Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Х.Нурболат нь ХУУРАМЧ ДИПЛОМТАЙ болох нь тогтоогджээ. Төлөөлөгч Х.Нурболат нь Алтайн техникийн их сургуульд ичнээгээр сурч байсан ч төгсөж диплом аваагүй болохыг ОХУ-ын Барвалийн шүүхээс тогтоож Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжиж ирсэн байна.

Дээрх хэргийг Баян-Өлгий Прокурорын газар хянаж ХУУРАМЧ ДИПЛОМТАЙ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН болохыг тогтоосон ч хөнгөн гэмт хэрэг гэж үзээд хаажээ. 2021 онд УЕПГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан ч хөнгөн төрлийн гэмт хэрэг гэж үзээд хаасан. Учир нь хөөн хэлэлцэж хугацаа нь дууссан байжээ! Х.Нурболат нь 2020 оны наймдугаар сард тендерт оролцохдоо хуурамч бичиг баримт ашиглаж оролцож байжээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.228.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.