Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-14
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоноос 40км зайд орших Хадагтайн мод гэдэг газарт 2023.06.12-ны өдөр ойн түймэр гарсан бөгөөд түймэрт Аймгийн онцгой байдлын газраас 22 хүн, Ерөө сум Дундын Ойн анги болон байгаль хамгаалагч, Аж ахуйн нэгжүүдээс нийтдээ 30-аад хүний бүрэлдэхүүнтэй баг түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн Бугант тосгоноос нэмэлт хүч илгээхээр болжээ.
 
Мөн 2023 оны 06 сарын 11-ний өдөр хиймэл дагуулын мэдээгээр Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант тосгоноос зүүн хойшоо 80-аад км зайд хоёр улсын хилийн заагт Ойн түймэр асаж байгааг илрүүлсэн. ОБЕГ -с нисдэг тэргээр 22 албан хаагч түймэрт ажиллахаар гарсныг мэдээллээ. Хэнтий аймгийн Батширээт сум, ОХУ хилийн хэсэгт мөн Ойн түймэр гарсныг ОХУ талаас цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.