Г.Очирбат: Сонгинохайрханд 8 жил засаглахдаа МАН иргэдээ улам ядууруулж, орлогыг нь хаасан байна!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-14

Сонгинохайхан дүүргийн Ардчилсан намаас “судалгаатай хөгжье” аяны эхний ээлжийн дүнг танилцууллаа. Судалгааны дүнг танилцуулсан тус дүүргийн АН-ын дарга Г.Очирбат “МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжиж чадахгүй байгаа учраас иргэд ядуу, орлогогүй байна. Бид Сонгинохайрхан дүүргийн 15 хороогоор явж 2000 гаруй иргэнээс санал авч эхний 1000 хүний саналыг урьдчилсан байдлаар дүгнэхэд иргэд аз жаргалгүй, хамгийн муу үйлчилгээг авч байна гэж хариулсан байна. Бид энэ байдлыг 2024 онд засаж сайжруулна” хэмээлээ.

Найман жил бүх шатанд эрх баригч нам засаглахдаа иргэдтэйгээ нүүр тулж уулзаж чадаагүй, амьдралыг нь сайжруулаагүй байна. Одоо бидэнд том хариуцлага ирлээ. Бил асуудлаас хойш суулгүй засаж залруулна гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.