Х.Булгантуяа: Нүүрсний хулгайчдыг ШОРОНД ХИЙЧИХВЭЛ бид ҮНЭТ ЗҮЙЛГҮЙ БОЛЧИХНО!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-15

"Parliament Talk" нэвтрүүлгийн эхний дугаар өчигдөр орой цацагдсан байна. 

Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Булгантуяа, Д.Цогтбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Сүхбаатар нар оролцож, нийгэмд үүссэн цаг үеийн асуудлын хүрээнд ярилцжээ. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Нүүрсний хулгайн хэргийн ард гарчих юм сан гэдэг нь өнөөдрийн үнэт зүйл болчхоод байна. Бидний хүсэл зорилго бараг ийм болоод байгаа. Хэдэн хүнийг аваачаад шоронд хийчихвэл энэ насанд хийсэн том гавьяа болох гээд байгаа юм. Гэхдээ улсаараа бие биеэ шоронд хийх нь үнэт зүйл, зорилго байж болохгүй.

Манай улс олон үндэстэн, ястантай. Гэтэл Америк, Австрали шиг янз янзын цагаан, хар арьст иргэдээс бүрдсэн улс үнэт зүйлстэй байхад бидний үнэт зүйлс хаана байна вэ” хэмээн ярьжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.