“Банкир 2023” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-16

“Банкир 2023” банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 6-сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг  2022 оны аварга Голомт банкны хамт олон зохион байгуулж, Монголын банкны холбоо дэмжин ажилласан бөгөөд банкны салбарт ажиллаж буй 16,000 гаруй залуучуудаас шигшигдсэн эрэгтэй 11, эмэгтэй 7 багийн нийт 240 орчим банкирууд 3 өдрийн турш сагсан бөмбөгийн спортын гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж,  аваргуудаа тодруулсан юм.

Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкнууд хамтран энэхүү тэмцээнийг 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа төдийгүй салбарын ажилтнуудын дунд хамгийн өндөр хүлээлтийг үүсгэдэг, хамгийн өрсөлдөөнтэй чансаа өндөр тэмцээн болж өнгөрдөг билээ.

“Банкир 2023” тэмцээний аваргуудын зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Эрэгтэй баг:

1-р байр. Хаан банк

2-р байр: Голомт банк

3-р байр: Төрийн банк

Эмэгтэй баг:

1-р байр. Хас банк

2-р байр: Хаан банк

3-р байр: Төрийн банк

Шилдэг эрэгтэй тоглогчид:

Монгол банк: Б.Тайванхүү

Голомт банк: Х.Эрхэмбаяр

Төрийн банк: Г.Билгүүн

Хаан банк: Б.Батжин

Шилдэг эмэгтэй тоглогчид:

Голомт банк: Г.Сумъяадорж

Төрийн банк: Д.Тэргэл

Хаан банк: Г.Эрдэнэбилэг

Хас банк: Э.Алтанзул

Эрэгтэй Үнэ цэнэтэй тоглогч

Хаан банк: С.Өрнүүнбилэг

Эмэгтэй Үнэ цэнэтэй тоглогч:

Хас банк: Э.Ариунтунгалаг

Нэгдсэн дүнгээр ХААН БАНК-ны баг тамирчид тэмцээнийг манлайлан тэргүүн байр,  шилжин явах цомын эзнээр шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон банкны салбарын нийт тамирчдадаа талархал илэрхийлж, амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.60.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.