Т.ДОРЖХАНД:АН, МАН-ын эмэгтэйчүүд нэр дэвшмээр байгаа бол ХҮН намаас нэр дэвш. НЭЭЛТТЭЙ ШҮҮ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-17

УИХ-аар хэлэлцэж буй Сонгуулийн тухай хуульд заасан “эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг нэмэгдүүлэх” тухай заалт анхаарал татаж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржхандаас тодруулахад “ХҮН нам эхнээсээ хүйсийн харьцаа 50:50 байна гэж санаачилга гаргасан. Бид энэ санал дээрээ хатуу байгаа. МАН, АН-ынхан эмэгтэйчүүд нь дэвших боломжгүй бол ХҮН намаас нэр дэвш. Нээлттэй шүү. Урьж байна. ХҮН намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж бодож байгаа бол манай намаас нэр дэвш. Бид эрэгтэй эмэгтэй адил тэгш нэр дэвшүүлнэ. Манай нам, танай нам гэж ялгахгүй” гэв!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.26.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.