"ХОС ДҮНЗ" ХХК-иас 2023 оны шинэ загвараа танилцуулж ИРГЭДИЙН дунд сугалаа зарлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-17

Үндэсний үйлдвэрлэгч “Хос Дүнз” ХХК-иас 2023 оны шинэ загвараа танилцуулж, иргэдийн дунд сугалаа зарлалаа. Сугалаанд оролцох иргэд 2023 оны 06 сарын 15-аас 07 сарын 10-ний хооронд “НААДАМ ЦЕНТР” төвийн зүүн талд төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд үзэсгэлэн, танилцуулгын байшинд явагдаж байна.

“Хос дүнз” ХХК-ийн нийгэм, интертайментын марктенгиар ажиллаж дуучин Ц.АМАРБАЯР буюу НОЁН БОНДГОР ажиллаж байгаа юм. Тэрбээр “Үндэсний үйлдвэрлэгч “ХОС ДҮНЗ” ХХК-тай хоёр дахь жилдээ ажиллаж байна. 2023 оны шинэ загварын байшингаа танилцуулж иргэдийн дунд сугалаа явуулж, аз нь гийсэн нэгэн айл улсын баярын өмнө иж бүрэн тавилгатай, дөрвөн улирлын байшинтай болно. Иргэд та бүхнийг хүрэлцэн ирж байшингаа үзэж танилцаад сугалаанд  оролцохыг урьж байна” гэлээ.

“ХОС ДҮНЗ” ХХК-ийн үйлдвэрлэж буй дүнзэн байшин нь Сэлэнгэ аймагт ургадаг хар модоор хийгддэг, монгол хонины ноосон дулаалгатай, дотоодын үйлдвэрлэлийн 90 хувийн хийц шингэсэнээрээ онцлог бөгөөд сонирхож буй иргэд банкны ногоон зээл, болон бэлэн төлөлтөөр авах боломжтой аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.60.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.