Үндэсний давхар даатгал ХК нь AM Best агентлагаар олон улсын үнэлгээ тогтоолгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-26

Үндэсний давхар даатгал ХК нь олон улсын үнэлгээний АМ Best агентлагаас санхүүгийн чадавх болон зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоолгохоор боллоо. Аливаа санхүүгийн байгууллагын өр төлбөрөө цаг тухайд нь төлж барагдуулах чадвар тухайн байгууллагын санхүүгийн чадавхын үндсэн илэрхийлэл болдог.

АМ Best агентлаг нь дэлхийд даатгалын салбараар мэргэшсэн үнэлгээ хийдэг олон улсын цорын ганц байгууллага юм. АМ Best нь 1899 онд байгуулагдсан, АНУ-д төвтэй, Нью-Йорк, Лондон, Амстердам, Дубай, Хонконг, Сингапур зэрэг 100 гаруй улс орны томоохон хотуудад үйл ажиллагаа явуулдаг, Дэлхийн томоохон даатгалын болон давхар даатгалын компаниудад санхүүгийн зэрэглэл, үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явуулдаг нарийн мэргэшсэн тэргүүлэгч агентлаг юм.

АМ Best-ийн үнэлгээ нь бие даасан, илэрхийллийн чанар өндөртэй гэж тооцогддог бөгөөд даатгалын компанийн нөхөн төлбөр, өр төлбөр болон бусад санхүүгийн үүргээ цаг тухайд нь биелүүлэх чадамжийг илэрхийлдэг. Олон улсад энэхүү чадварыг хөндлөнгийн байгууллагаас зэрэглэл тогтоох замаар баталгаажуулдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.84.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.