С.Мөнхчулуун “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны Ерөнхий Аудитороор томилогджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-28

ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны Ерөнхий Аудитороор томилогджээ. Монгол улсын эдийн засгийн гол тулгуур багана “Эрдэнэс Монгол” ХХК-ийн болон түүний охин компаниудын үнэ цэнийг нэмэгдүүлэх, “Эрдэнэс Таван Толгой” ХК-нд үүрлэсэн нүүрсний хулгайг эцэслэж, хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлж, ногдол ашгийг иргэдэд хуваарилуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөшигний цаадах тендерийн луйврыг ил тод болгож, эрүүлжүүлэх, алдагдалтай ажиллаж буй охин компаниудын засаглалыг сайжруулах, татан буулгах зэрэг хариуцлагатай сорилтууд түүний өмнө хүлээж байна. Тэрээр томилогдоод долоо хонож байгаа хэдий ч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн томилолтын бүрэлдэхүүнд орж Дорноговь, Өмнөговь, Дархан уул, Орхон аймгуудад ажиллаж Монголын газрын тосны үйлдвэр, Эрдэнэс Таван толгойн уурхай, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж ажлаа шуурхай эхэлсэн гэдгийг томилолтоор явсан сэтгүүлчийн амнаас сонслоо. Эрдэнэс Монгол нэгдэл нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК, "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК зэрэг Монголын эдийн засгийн тулгуур болсон 30 гаруй компанийн 34-100 хувийг өөрийн охин болон харьяа компаниар дамжуулан эзэмшиж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдэлд нүүрлэсэн жижиг хулгай, гүйцэтгэх захирлын захиран зарцуулж буй төсөв мөнгөний үрэлгэн байдал, МАН-ын гишүүн Б.Чулуунбаатарын эзэмшлийн “МОННИС” оффисийн өндөр үнэтэй түрээс зэрэгт анхаарлаа хандуулж шалгалт хийх нь гарцаагүй юм. Нүүрсний хулгайг илрүүлж оноо авна гэж попрохоос илүү байгууллага доторх будлианыг цэгцэлсэн нь илүү үр дүнд хүрэх ба С.Мөнхчулуунд ч амар ажил байх вий!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.