Банк таны мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-30

Банк нь харилцагч таны мэдээллийг Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн хадгалж, хамгаалах, зөвшөөрөлгүйгээр аливаа этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чанд сахин ажилладаг. Түүнчлэн харилцагчийн мэдээллийг зөвхөн шаардлагатай тохиолдолд Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд зохицуулагч байгууллага болон эрх бүхий хууль, хяналтын байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээсэн байдаг.

Банк харилцагч танд санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэхдээ мэдээллийн аюулгүй байдлын дараах арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод дүрэм журмыг боловсруулж үйл ажиллагаандаа мөрддөг;
  • Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах мэргэжлийн сертификаттай чадварлаг баг хамт олныг бүрдүүлдэг;
  • Харилцагчийн хувийн, нууцлалтай болон эмзэг мэдээллийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт (ISO27001, PCI DSS, SWIFT CSP, GDRP…) шаардлагын дагуу хамгаалдаг;
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах шинэ шийдэл, техник технологиудыг судалж цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн сайжруулдаг;
  • Харилцагчийн интернэт банкаар хийгдэж буй гүйлгээ болон цахимаар авч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг аюулгүй бөгөөд саадгүй хүргэхийн тулд харилцагчийг танин баталгаажуулах арга хэрэгслийг ашиглан харилцагчийн санхүүгийн болон хувийн мэдээллийг хамгаалан ажилладаг;
  • Тогтмол хугацаанд зохицуулагч байгууллагууд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн байгууллагаар аудит, үнэлгээ хийлгэн банкны мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааг баталгаажуулдаг;
  • Цахим банк болон бусад мэдээллийн системүүд дээр аюулгүй байдлын эмзэг байдал, сул талуудыг илрүүлэх үнэлгээ, тестүүдийг хийж, үр дүнгийн дагуу нэмэлт сайжруулалт, шинэчлэлтийг байнга хийдэг.

Мөн “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай” хуульд харилцагч та хувийн нууцлалтай болон өөрт хамааралтай эмзэг мэдээллийг бусдад дамжуулах, цуглуулахыг зөвшөөрөх эсвэл татгалзах, алдаатай мэдээллийг залруулах, шаардлагатай тохиолдолд устгуулах, хувийн мэдээллийн үнэн зөв байдлыг хангах зэрэг эрх үүргийг хүлээдэг. Иймд харилцагч та банканд бүртгэлтэй хувийн мэдээллээ хянан баталгаажуулж өөрчлөлт орсон тохиолдол бүрд мэдээллээ шинэчилж байгаарай.

Таны мэдээлэл тогтмол шинэчлэгдсэнээр мэдээллийн аюулгүй байдлын олон эрсдэлд өртөхөөс сэргийлэхээс гадна аюулгүй байдалтай холбоотой асуудал гарсан тохиолдолд тантай түргэн шуурхай холбогдох боломжийг олгох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.